Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа иргэний нисэхийн үндэсний төв гэж бий. Агаарын навигацийн болон нисэх буудлуудын үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Тус газрын даргаа Э.Төрбаяр ажилладаг.ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяагийн гарын хүн. Ч.Мөнхтуяа нь Зам тээврийн хөгжлийн яаманд газрын даргаар ажиллаж байсан эмэгтэй.
Ч.Мөнхтуяа дарга 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/230 дугаар тушаалаар Э.Төрбаярыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар томилж байв. Түүний хувьд 2006 онд иргэний нисэхийн салбарт ажилд ороод инженер, Холбоо навигацийн үйлчилгээний албаны хэсгийн дарга, тус албаны даргаар 2019 онд ажиллаж байгаад 2020 онд Иргэний нисэхийн үндэсний төв байгуулагдахад АНҮГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад үндэсний төвийн дарга болсон нэгэн.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГА Э.ТӨРБАЯР ажлаа авсанаас хойш ДАРААХ ЗӨРЧЛИЙГ ГАРГАЖЭЭ
Монгол төрийн нэрийн өмнөөс хянан шалгах чиг үүрэг гүйцэтгэдэг Төрийн аудитын байгууллагаас ИНҮТ-ийн 2023-2024 оны үйл ажиллагаан санхүүгийн шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрчээ.
НЭГ: Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Иргэний нисэхийн үндэсний төвийн 2023 оны тайланд хийсэн аудитын шалгалтаар 390 ширхэг буюу 534 сая 621 мянган төгрөгийн хөрөнгө дутуу бүртгэсэн, 381 ширхэг хөрөнгийг бүртгээгүй,
ХОЁР: “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Шатахуун хангамжийн албанд хяналтын тооллого хийхэд 51,7 тонн шатахуун илүү байгаагаас зөвшөөрөгдөх дүгээс тооцоход 35,7 тонн буюу 77 сая төгрөгийн шатахуун илүү нөөцөлсөн.
ГУРАВ: Бүтцийн шинэчлэлийн хүрээнд өөр ажилд шилжүүлэн томилох боломжтой байсаар атал орон тоо хасагдсан үндэслэлээр 6 ажилтанд 507 сая 837 мянга 555 төгрөгийн тэтгэмж олгосон нь төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн.
ДӨРӨВ: 2005-2019 он хүртэлх 37 иргэн аж ахуй нэгжтэй холбоотой 810 сая төгрөгийн авлагыг барагдуулаагүй.
ТАВ: Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж 18 сая 300 мянган төгрөгийг байгууллагаа сурталчилсан контент, форум зохион байгуулсан.
ЗУРГАА: “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Шатахуун хангалтын алба нь нэр бүхий хоёр компанитай байгуулсан гэрээний дагуу 150 тонн буюу 323 сая 713 мянга 500 төгрөгийн шатахууныг гаргуулан авсан ч нөөцийн саванд хадгалаагүй.
ДОЛОО: ИНҮТ нь холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шинэ онгоц буудлын дэргэдэх байрыг түрээслүүлэн 235 сая төгрөгийн орлого олсоны 40 хувь буюу 94 сая 212 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээгүй.
НАЙМ: Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж Жаргалантын аман дахь амралтын газарт сургалт зохион байгуулах, хоол, чанадаг кофе худалдан авах зэрэгт 4,7 сая төгрөгийг зарцуулсан.
ЕС: Спорт заалнаас олсон 20 сая төгрөгийнхөө 40 хувь буюу 8.3 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин