"Солонгосын соёлын өдрүүд 2024" арга хэмжээ төв талбайд болно
Үйл явдал
/
2024-08-29

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 8 дугаар сарын 30-ээс 9 сарын 1-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээг зохион байгуулна. Төв талбайд гурван хоног үргэлжлэх энэхүү арга хэмжээнд БНСУ-ын Хойд Гёнсан муж болон Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хоол хүнс, гоо сайханы үйлчилгээ эрхлэгч нийт 58 ААНБ оролцох юм.

 Энэ үеэр “Юн Мён Хва” Солонгос үндэсний бүжгийн хамтлаг, "НУМҮРИ" амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд Солонгос ардын урлагийн тоглолт, Электрик үндэсний хөгжмийн тоглолт, Жинду бөмбөрт бүжиг, Таэквондогийн үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой тоглолт, үзүүлбэрүүд болно. Ташрамд сонирхуулахад зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас K-POP концертын тасалбар болон БНСУ руу зорчих хоёр талын тийзний сугалааны тохиролын азтан тодруулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.10.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.