Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих санаачилга, үйл ажиллагааг тогтмол дэмжин энэ чиглэлээр тасралтгүй оролцоотой ажилласаар ирсэн. Энэ чиглэлд зорилго уялдах “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт” энэ сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалтад Голомт банк хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх зорилгод нэгдлээ.
Чуулга уулзалтад дэлхийн 15 орны төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллага, олон улсын байгууллагын төлөөллийг багтаасан гадны 200 гаруй зочдоос гадна Монгол Улсын салбар бүрд манлайлан ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 600 гаруй зочид уригдан оролцсон юм.
Уг форумаар үндсэн зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, хурал, уулзалтуудыг өрнүүллээ.
Тухайлбал:
- Байгаль орчны үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо
- Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг
- Жендэрийн тэгш оролцоотой эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх нь
- Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, түүний үр нөлөө
- Спорт, урлаг, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал
- Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо
Чуулга уулзалтын эхний өдөр буюу 22-ны өдөр “Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо” хэсэгт өрнөсөн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмж” панел хэлэлцүүлэгт Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал Ц.Байгалмаа панелистаар оролцож, дэвшүүлсэн асуудлын хүрээнд оновчтой шийдлийг хамтран хэлэлцлээ.
Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан банкны үйлчилгээг хүргэж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна бизнес эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Менторшип хөтөлбөр, Women Owned зэрэг олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү зорилго, чиглэлийнхээ хүрээнд энэ удаагийн форумд хамтран ажиллаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр дуу хоолойгоо хүргэлээ.
Байгууллага хөгжлийн газрын захирал Ц.Байгалмаа
Форум дээр өрнөсөн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр салбар бүрд хүйсийн тэгш байдлыг хангах, санхүүгийн хүртээмжийг сайжруулахын тулд Засгийн газар, төр болон хувийн хэвшлүүд, санхүүгийн байгууллагууд хамтарсан бодлого боловсруулан хэрэгжилтийг хангах нь бүс нутгийн төдийгүй дэлхий даяар чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж байлаа. “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт” нь нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр олон улсын туршлага судлах, харилцан мэдээлэл солилцох таатай орчныг бүрдүүлсэн өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин