Пара таеквондогийн төрөлд МОНГОЛ улсын тамирчин У.СҮРЭНЖАВ олимпийн аварга боллоо
Үйл явдал
/
2024-08-30

Эмэтэгтэйчүүдийн -52 кг жинд Монгол Улсын тамирчин У.Сүрэнжав ПАРАЛИМПЫН АВАРГА болж Монгол төрийн дууллаа эгшиглүүллээ. 17 дахь удаагийн Паралимпын наадмын эхний өдөр Монголчууд аваргатай боллоо. Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жинд хүч сорьсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт У. Сүрэнжав финалд Ираны тамирчинг илүүрхэж паралимпын наадмын аварга боллоо. Энэ амжилт нь Паралимпын наадмын анхны эмэгтэй аварга, 3 дахь алтан медаль, нийт 5 дахь медалийн эзэн болсон түүхэн мөч юм.

Парис хотноо зохион байгуулагдаж буй Паралимпын наадамд 168 орны 4400 гаруй тамирчид спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө 11 хоногийн хугацаанд өрсөлдөж буй билээ.  Манай улсаас спортын 6 төрөлд 12 тамирчин оролцох бөгөөд Монголын багийн тугчаар МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар төрийн далбаагаа мандуулан баг тамирчдаа манлайлан жагссан юм.

Гэрэл зургийг Монголын Үндэсний Олимпын хорооны албан ёсны сошил сувгаас, гэрэл зурагчин У.Адилбишийн бүтээлээс ашиглав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.225.72.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Urna (202.9.40.249) 2024-09-01 21:00:34
Өмнөх 4 нь ямар хүмүүс вэ?