Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгыг дэмжин “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай“ Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг 2022 онд баталсан билээ. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хамтран ажиллах талаар өнөөдөр (2024.08.30) Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан 5 зорилт, арга хэмжээний 1 дүгээр зорилт болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нийт 11 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгасан бөгөөд Монгол Улсын Их Хурал, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд санаачилгатай ажиллаж ирснийг Байнгын хорооны дарга Б.Бейсен уулзалтын эхэнд тэмдэглэв.
Тэрбээр хүнсний аюулгүй байдал Монгол Улсад нэн тулгамдсан асуудлын нэг болоод байгааг онцлон дурдаад сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа нь хоол, хүнстэй холбоотой гэгдэж буй учраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангадаг байх нь нэн чухал хэмээлээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний талаар мэдээлэл авч, хариуцсан албаныхантай уулзалт зохион байгуулж байгаа гэдгээ УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен яриандаа тодотгосон. Мөн УИХ-ын 36 дугаар тогтоолд тусгагдсан хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоосоо 100 хувь хангадаг болоход бэлчээрийн мал аж ахуй чухал үүрэгтэй гэдгийг дурдаад холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хувьсгал”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрөөс баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлын явцын талаар танилцуулга мэдээлэл өгч, одоо олгогдоод буй 1.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийг үр дүнтэй байлгахад хууль эрх зүйн орчин чухал байгаа талаар харилцан санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд талууд УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах бодлогын хүрээнд хүлээгдэж буй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин