Ц.ТУВААН сайд БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ найдвартай байдлыг хангалаа
Үйл явдал
/
2024-09-04

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсад төрийн айлчлал хийж, улмаар Засгийн газрын гишүүд хоорондын санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилевтэй гарын үсэг зурлаа

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 95 орчим хувийг Оросын Холбооны Улс эзэлж байна.

Оросын Холбооны Улсын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, Оросын Холбооны Улсын Засгийн газартай газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хамаарахгүй байхаар зохицуулсан.

Тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч, талууд тус хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, Оросын Холбооны Улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой ханган нийлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.70.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.