ОХУ-ын Роснефть компаниас ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР шатахуун авахаар тохиролцов
Үйл явдал
/
2024-09-05

Уулзалтаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлах гэж буйд таатай байгаагаа тэмдэглээд, манай хоёр улс газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэн, өргөжүүлэхэд дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлэв.

ОХУ-ын Эрчим хүчний яамнаас “Газрын тосны нийлүүлэлтийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслүүдийг ирүүлснийг хүлээн аваад байгаагаа дурдав.

ОХУ-ын Роснефть компанийн Худалдаа ложистик хариуцсан захирал Андрей Баготенков ОХУ, Монгол Улс хоорондын харилцааг онцлоод Монгол Улс ОХУ-ын хувьд стратегийн томоохон хөрш улс гэдгийг тэмдэглэж, түүхийн урт хугацаанд Монгол, ОХУ хоёр улсын тогтвортой харилцаа үргэлжилсээр байгааг дурдав. 

Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн хэрэглээ хурдтай өсөж байгаа нь хөгжлийн нэгэн чухал үзүүлэлт болж байгааг тэмдэглэв. Роснефть компани Монгол Улсын бензин, түлшний 90 орчим хувийг дангаар хангаж байгааг тэмдэглээд, үнийн уян хатан, тогтвортой бодлогыг баримтлан ажиллаж, хөнгөлөлттэй нөхцөлийн үнийг санал болгон ажиллаж байгаагаа дурдав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.8.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.