Төсвийн мөнгөөр Франц руу нисэж, ОЛИМП ҮЗСЭН ДАРГА ДААМЛУУД...!!!
Сэдэв, асуудал
/
2024-09-06

Францын нийслэл Парис хотод болсон зуны олимпын наадамд Монгол улсын 33 тамирчин спортын есөн төрөлд оролцож жүдо бөхийн тамирчин Б.Баасанхүү цор ганц МӨНГӨН МЕДАЛЬ хүртсэн. Олимпын тэмцээнд оролцох тамирчдаа дагаж улстөр, бизнесийн олон хүн төсвийн зардлаар Парист аялаж зугаалсан, дотгош нэвтрэх мандат эрх авсан нь шүүмжлэлийн гол бай болж байв.

Тэгвэл төсвөөс зардлаа гаргуулж Парис явсан албан тушаалтнууд, дарга даамал, албаныханы баримтыг цувралаар хүргэе.    

БАРИМТ: Биеийн тамир, спортын улсын хорооны дарын 2024 оны 07 сарын 18-ний өдрийн А/489 тоот тушаалаар 07 сарын 22-с 08 сарын 12-ний өдөр хүртэл Олимпын наадамд Монголын багийн штабт ЭМЧ МАССАЖИСТААР М.Булган, Ц.Туул нар багтаж улсын төсвийн 9 сая 367 мянган төгрөгийг замын зардал, ачаа тээшинд зарцуулсан.

БАРИМТ: Биеийн тамир, спортын улсын хорооны дарын 2024 оны 07 сарын 18-ний өдрийн А/486 тоот тушаалаар 07 сарын 25-с 08 сарын 04-ний өдөр хүртэл Олимпт оролцох дэмжих багийн ахлагчаар Ч.Насантогтохыг явуулж онгоцны зардалд 7 сая 762 мянган төгрөгийг зарцуулсан.

БАРИМТ: Биеийн тамир, спортын улсын хорооны дарын 2024 оны 06 сарын 20-ний өдрийн А/420 тоот тушаалаар “Парис -2024” олимпын наадамд оролцох Монгол баг ёслолын багц хувцас авахад нийт 104 сая төгрөгийг зарцуулсан.

БАРИМТ: Биеийн тамир, спортын улсын хорооны дарын 2024 оны 07 сарын 08-ний өдрийн А/476 тоот тушаалаар газрын дарга О.БАТТУЛГА өөрөө өөртөө тушаал гаргаж 6 сая 977 мянган төгрөгийг замын зардалд зарцуулсан.

БАРИМТ: Биеийн тамир, спортын улсын хорооны дарын 2024 оны 07 сарын 08-ний өдрийн А/477 тоот тушаалаар Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.ГЭРЭЛ, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.БИЛЭГТ, ахлах мэргэжилтэн Ш.Баясгалан нарыг оролцуулж унаа, зочид буудлын зардад 32 сая 599 мянган төгрөг гаргасан байна.

УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурал дээр Г.Дамдинням гишүүн “Хамгийн өндөр төсөв батлуулсан олимпын баг тамирчид тааруухан амжилт үзүүлсэн. Хичнээн дарга төрийн зардлаар ОЛИМП ҮЗСЭН бэ” гэсэн асуултад өөрөө өөртөө тушаал гаргаж ОЛИМП үзсэн О.Баттулга дарга спортын холбоод олимпын наадмын дараах тооцоо, дүн нэгтгэсэн хурлаа хийгээгүй байна гэсэн хариулт өгч байв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.147.104.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(103.57.93.67) 2024-09-08 12:48:02
Дутуу байна!!! Нямтайшир хулан бас номтойбаярын өргүүлсэн хүү баттүшигийн эхнэр дарга нар алга
(217.224.50.196) 2024-09-07 01:53:58
Butsaan tuluul, ajlaas ny hal.