ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөх чадваржуулах сургалт боллоо
Үйл явдал
/
2024-09-16

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлж, өрсөлдөх чадвар, бүтээмжийг сайжруулж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тухайн бизнесийн үйл ажиллагаанд тохирсон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах сургалт энэ сарын 13-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ГҮТББ, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн BEST хөтөлбөр, Богд банктай хамтран зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, Богд банк ХК-ийн Байгууллагын банкны газрын дэд захирал Б.Билэгт, Хөгжлийн шийдэл ТББ-ын төлөөлөл болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамрагдав.

ургалтын үеэр “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээл”, Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээл, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, харилцан санал солилцов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.234.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.