Голомт банкны 2024 оны эхний хагас жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан
Үйл явдал
/
2024-09-17

Голомт банк олон улсын зах зээл дээр 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргаснаар сүүлийн 12 жилийн хугацаанд монголын банкны салбарт бие даан олон улсад корпорейт өрийн бичиг гаргах үйл явдлыг сэргээлээ. Мөн Saison Investment Management, Agents for Impact, responsAbility Investments зэрэг ОУ-ын хөрөнгө оруулалтын байгууллагуудаас 38.0 сая ам.доллар тогтвортой санхүүжилт, бичил бизнесийг дэмжих зорилготой урт хугацаат санхүүжилт татсанаар балансын үйл ажиллагаагаа тэлэв.

2024 оны эхний хагас жилийн үр дүнг 2023 оны үр дүнтэй харьцуулахад:

  • Банкны нийт актив 811 тэрбум төгрөгөөр буюу 7.0 хувиар өсөж 12.4 их наяд төгрөгт хүрэв.
  • Нийт өөрийн хөрөнгө 18.9 хувиар өсөж 1.3 их наяд төгрөгт хүрэв.
  • Нийт зээлийн хэмжээ 36.8 хувиар өсөж 6.7 их наяд төгрөгт, цэвэр зээл 38.4 хувиар өсөж 6.5 их наяд төгрөгт хүрэв.
  • Харилцагчийн эх үүсвэр 3.1 хувиар өсөж 8.3 их наяд төгрөгт хүрлээ.
  • Татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин өсөж 275.8 тэрбум төгрөгт хүрээд байна.
  • Нэгж хувьцаанд ногдох ашиг 341 төгрөгт хүрч өслөө.

Та ЭНД дарж Голомт банкны 2024 оны эхний хагас жилийн аудитлагдсан санхүүгийн тайлантай танилцах боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.59.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.