ЦААСГҮЙ ЗАСАГ арга хэмжээний явц зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2024.09.18/ ээлжит хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд,
- Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө,
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай холбогдох зарим асуудал,
- “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил,
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл,
- Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх Цаасгүй засаг арга хэмжээний явц ,
- Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 оны жилийн эцсээр гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт,
- Монгол Улсын засгийн газрын 2020- 2024 оны уйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэх болон мэдээлэл сонсох юм байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.233.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-04-15