Улаанбаатар хотын түгжрэлийн гол ай сав нь Хан-Уул орчимд байдаг. Энэ дүүрэгт ажил хөөцөлдөхөөр үүрээр гарсан иргэн үдшийн бүрийд гэртээ орж ирэх шахам түгжирч, тагларч, хамаг ажлаа алддаг. Төрийн албаныхан нь хүнд суртал гаргаж, иргэдээ чирэгдүүлж, хүлээлгэдэг. Цаанаасаа л зам нь ч, хүн нь ч, хөгжил нь ч ТАГ ГАЦЧИХСАН асуудалтай дүүрэг.
Харин дарга нар нь гэнэт баяжаад, Засгийн ордон, хотын захиргаа руу гүйчихдэг нь л сонин. ШШЕГ-ын дарга асан бригадын генерал Ц.АМГАЛАНБАЯРЫН хүү Амартүвшин гэх хэл устай, нуруу туруутай, нүдний шилтэй цагаан залуу Хан-Уул дүүргийн Тамгын газарт орлогчоор ирэхдээ нэг орон сууцтай, 97 саяын өөрийн орлогтой, 132 саяын үнэтэй LX-400 унадаг, дотоодын банкинд 586 саяын хадгаламжтай байжээ.
Гайхмаар нь 2016-2022 онд хүртэл тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллах хугацаанд түүний хөрөнгө асар их өсчээ. Худалаа ярьдаг хүнд бол түүний хөрөнгө цаг минут тутамд хэд хэдэн зуугаараа нэмэгдсэн байх юм. Тухайлбал 2019 онд гэр бүлийн орлого нь 0 төгрөг байсан бол 2020 онд 8 сая, 2021 онд 57 сая, өөрийн орлого нь 144 сая 900 мянга, 2022 онд гэр бүлийн орлого нь 96 сая, 2023 онд 569, өөрийн орлого нь 462 сая болж огцом нэмэгджээ.
А.Амартүвшин шиг аймар баян, асар их хөрөнгөтэй хүн НИТХ-ын төлөөлөгч болохоор улайран чичрэх нь тендер хусаж, төсөв шамшигдуулж олсон хөрөнгөө дахин өсгөх л санаархал байж таарна. Түүнээс биш нийслэлд гараад ажил хийж, асуудал шийдэж чадахгүй. Дүүргийн орлогч байхдаа чадаагүй тэр хотын төлөөлөгч болчихвол улам л ГАХАЙ МЭТ ИДНЭ гэсэн үг. 2019 онд нэг орон сууцтай байсан тэрбээр 2023 онд 6 орон сууцтай, дөрвөн авто зогсоолтой болж нийт хөрөнгийн хэмжээ нь 2 тэрбум 353 сая 326 мянган төгрөгийн хөрөнгөтэй болжээ.
Дүүргийнхээ дээврийг ч засаж хүрэхгүй шахам төсөвтэй байсан Хан-Уулын хамаг мөнгийг А.Амартүвшин дарга арай бүгдийг нь халаасанчихсан юм биз дээ гэж хардмаар гэнэт баяжсан нь анхаарал татаж байна. Гэнэт идэх ГЭДСЭНД ХАЛТАЙ гэдэгсэн. Саад бүхнийг арилгаж, сайхан хөгжинө гэж хөхөө шиг дондогож байгаад ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЯЖСАН гэх шалтгаанаар гогдуулж ч мэдэхээр байна.
Юу ч үгүй хоосон ирчихээд яасан их баяжсан юм бэ, А.АМАРТҮВШИН даргаа!! Амар хялбар аргаар БАЯЖИЖ ХӨЛЧИХ ч яахав. Адаг сүүлд нь ЯАЖ ОЛСОН, ХААНААС АВСАНАА тайлбарлаж чадахгүй бол ХАР ГЭРТ ХОРИГДОХ хүртэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг гэдгийг анхаарчихна биз дээ...!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин