Тэмбүүний өвчлөл 154 тохиолдлоор өсчээ
Үйл явдал
/
2024-09-27

Монгол улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний:

  • 4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү,
  • 3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн,
  • 2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна.

Хэрэв та эрсдэлтэй алхам хийсэн бол аймаг дүүргийн Эрүүл мэндийн төвийн ДОХ/ БЗДХ-ын кабинетад  хандах юмуу ХӨСҮТ-ийн "Улаан тууз" эмнэлгийн зөвлөгөө мэдээлэл өгөх утас болох 72779090 дугаараар холбогдохыг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв анхааруулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.140.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.