“ЧОНО БОРООНООР” гэгчээр Өвөрхангайн дарга нар СОНГУУЛЬ ДАЛИМДУУЛЖ “LAND 200” авч унах 120 саяын ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ!!
З.Батхуяг
Эгэл амьдрал
/
2024-09-28

Монгол Улсын Засгийн газраас төрийн байгууллагын дарга нарын тансаглал, янаглалыг арилгаж, үрэлгэн зардлыг бууруулахын тулд УИХ-р “ТӨРИЙН ХЭМНЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ” батлуулж, төрд байгаа том том жийп, туулах чадвар сайтай автомашинуудыг хурааж, журамлаад байгаа. Сайдаас доош түвшний албаны машиныг хязгаарлаж  587 ширхэг машиныг унахгүй битүүмжилсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуульд “6.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, баг, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” гээд цагаан дээр хараар тодоос тод биччихсэн байна.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн, нэр дэвшигчид иргэдтэй уулзаад анхаарал нь сарнисан энэ эгзэгтэй үед гуя дагаж хүзүү гэгчээр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн хуулийг үл биелүүлэн, татвар төлөгчдийн мөнгөөр тансаг зэрэглэлийн том жийп авч унахгүй бол болохоо байчихаад байгаа аж. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.ГАНБОЛД улсын төсвийн 120 сая төгрөгөөр ЛАНД-200 авч унах тендерийг 2024 оны 09 сарын 26-нд зарласан байна.

Аймаг, сумдынх хөгжил таг гацчихсан, модон жорлонгоосоо салаагүй байхад Тамгын дарга нь өндөр үнэтэй ТАНСАГ МАШИН унах гэж байгаа нь “эмгэнэлтэй” дүр зураг юм. 120 сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Суманд дугуй засвар, талхны цех, тоосгоны үйлдвэрлэл эрхэлдэг олон хүний ажлын байрыг дэмжчих хангалттай хэмжээний санхүүжилтийг хэн нэгэн дарга өөрийн дураар үрэх гэж байгаа нь харамсалтай.

Дээрх тендер нь 13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан,  13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно” гэж онцгойлон заажээ.

Төрийн хууль ёсны дагуу ажиллаж, амьдарч чадахгүй, тансаг машин унаж, төсвийн мөнгө шамшигдуулдаг энэ мэт дарга нарт төрийн ТӨМӨР НҮҮРИЙГ ХАРУУЛАХ хэрэгтэй!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.191.165.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ovoo (202.70.43.200) 2024-10-03 17:22:45
120 sayiin land 200 gej yuuuuuu bdiin be hahahahahaha