НАБГ: Ногоон технологи 2024 үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд боллоо
Үйл явдал
/
2024-09-23

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран Байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи-2024” үзэсгэлэнг 9 дүгээр сарын 18 болон 19-нд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Тус үзэсгэлэнд олон улсын байгууллага, банк санхүүгийн болон ногоон технологи үйлдвэрлэгч, импортлогч нийт 80н аж ахуй нэгж байгууллагууд оролцож байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологи инновацын шийдлээ иргэд, олон нийтэд танилцууллаа.

Мөн арилжааны банкуудаар дамжуулан олгогдож байгаа хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийн үйлчилгээний талаар иргэд, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээллийг олгохын зэрэгцээ шаардлага хангасан тохиолдолд ногоон зээлыг иргэд, байгууллагуудад үйлчилгээ үзүүллээ.

Өдөрлөгийн хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дулаалга, агаар цэвэршүүлэгч, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах техник, технологи, эко ариун цэврийн байгууламж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж зэрэг шинэ дэвшилтэд техник технологуудыг танилцуулан, сурталчллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.108.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.