ШЕЗ: Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2024-10-02

Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Б.Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга болон бусад албаны хүмүүс Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан  ахмадуудад өнөөдөр (2024.10.01) хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гавьяаныхаа амралтад гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, Шүүхийн хүний нөөцийн газрын референт Л.Нямсүрэн, Ч.Жаргалсайхан, Захиргаа, удирдлагын газрын Шүүхийн захиргааны бодлого хариуцсан референт Ц.Нарангэрэл, Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Р.Ичинхорлоо,  Хангамж үйлчилгээний хэлтсийн референт Б.Мөнхдөл, Шүүхийн төрөлжсөн архивын арга зүй хариуцсан судлаач-архивч Ж.Туяа, Хангамж үйлчилгээний хэлтсийн үйлчлэгч Л.Отгон нарын ахмадууд оролцлоо.

Уулзалтын үеэр ахмадууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ ил тод, нээлттэй байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.64.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.