ХББОСЯ: Төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх тухай гэрээг байгууллаа
Үйл явдал
/
2024-10-02

Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам нь “Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах” чиг үүргийг барилгын салбарын мэргэжлийн 9 холбоодын түншлэл, түншлэлийг төлөөлж “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-тай төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх тухай гэрээг байгууллаа.

Тус гэрээний хүрээнд Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 200 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийн 3.5-д заасан “Зохион байгуулагч байгууллага”-ын хэрэгжүүлэх зарим чиг үүргүүдийг Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, 3.6-д заасан “Сургалт эрхлэгч”-ийн хэрэгжүүлэх чиг үүргийг түншлэлээр нэгдсэн 9 холбоод хэрэгжүүлэх юм.

Түншлэгч 9 холбоод нь хамтран барилгын салбарын инженерүүдийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэн сайжруулж, сургалтын хөтөлбөр, модулийг олон улсын түвшинд хүргэх, инженерүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлж чадавхжуулахад чиглэгдсэн шинэчлэгдсэн норматив баримт бичгийн тогтолцоо, шинэ техник технологи, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлт гэх мэт олон агуулгаар баяжуулсан сургалтуудыг бий болгон ажиллах болно.

Энэхүү хариуцлагатай, нэр хүндтэй ажлыг хамтдаа хэрэгжүүлэхээр эвлэлдэн нэгдсэн түншлэгч холбоодын удирдлага, гишүүддээ баярлалаа.

Барилгын салбарын инженерүүдийг мэргэшүүлэх, чадавхжуулах оюунлаг үйлсийн төлөө хамтдаа хичээцгээе.

📌 Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

📌 Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо

📌 Барилгын төсөвчдийн холбоо

📌 Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо-MACC

📌 Монголын Барилгын Инженер-геологичдын холбоо

📌 Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо

📌 Монголын Бетоны холбоо ТББ

📌 Өргөн Тээвэрлэх Машин Төхөөрөмж Үндэсний Холбоо

📌 Барилгын Сургалт Хөгжлийн Академи

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.180.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.