УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2024.10.03/ болж байна. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллах хүчний нөөц дутагдалтай,% хүнд байгааг онцоллоо. Тухайлбал, аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзахаар алба хаагчид, ажилчид зунжингаа 100 жил тэмдэглэж, намартаа бүгд самарт явж байна. Бараг энэ хугацаанд нь тохируулж ажлын хуваариа гаргахаас аргагүйд хүрч байна. Ажиллах хүчний хомсдол аж ахуй нэгжүүдэд маш хүнд байгааг хэлж байгаа. Ер нь ажиллах хүчний квотоор жижиг, дунд аж ахуй нэгжүүд боомилогдож байна. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд ч хүний нөөцийн дутагдалд орсон. Тэгэхээр энэ асуудалд анхаарч, дэмжих хэрэгцээ шаардлага их байна гэсэн юм.
Тэрбээр, 2025 оны зургадугаар сарын 1-нээс 32 жилийн дараа батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Аймгийн төвүүд хот болж хөгжих, суурин газруудын хот нийтийн аж ахуйг хөгжүүлэх асуудал байна. Энэ чиглэлийн бэлтгэл ажлын хүрээнд ямар зүйлүүд тусгагдсан бэ гэдэг чухал. Маш том суурь реформ хэрэгжих гараан дээрээ ирж байна. Хөгжлийн төлөвлөгөөнөөс Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх асуудлыг ерөөсөө олж харсангүй. Засгийн газар ямар байр суурьтай байгаа юм бэ. Ипотекийн зээлийн асуудал. Анхдагч орон сууц авч байгаа залуучуудаа дэмжих, амины болон ногоон орон сууцаа барих зэрэгт нь анхаарч байгаа зүйл байна уу. Бодлогын хувьд юу гэж орж байгаа вэ.
Аж ахуй нэгжүүдтэй уулзахаар ажиллах хүчний хомсдолд орлоо гэдэг асуудал ярьж байна. Ажил олгогчид аль аймаг, сумыг нь тодруулж 100 жилийнх нь ойг асууж байж амралтын хуваарийг нь зохицууллаа. Намартаа самарт гараад явчхаж байна гэдгийг хэлж байна гэлээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин