Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр боллоо. Хуралдаанаар шүүгч шилжүүлэн томилуулах зарын дагуу шилжих зөвшөөрөл ирүүлсэн анхан шатны шүүхийн 7 шүүгч, давж заалдах шатны шүүхийн 1 шүүгчийн танилцуулга, баримт материалыг хэлэлцэж, нэр бүхий 4 шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 2, эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 15, Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 4, Улсын дээд шүүхийн шүүгчийн 1 орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа. Дээрх сул орон тоонд нэр дэвшигчийн өргөдлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд бүртгэх юм.
“Шүүгчийн хүний нөөцийн систем” түүний бүрдэл хэсэг болох “Шүүгчийн хараат бус байдлын дэд систем”, “Шүүгчийн цаг бүртгэлийн систем”-ийн гүйцэтгэл, үйл ажиллагаатай танилцаж, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж эхлэхээр тогтоолоо.
Мөн хуралдаанаар “Шүүхийн хүний нөөцийн нийгмийн хамгааллын баталгааны хөтөлбөр”-ийг батлав. Тус хөтөлбөрийг 2024-2029 онд хэрэгжүүлэх бөгөөд бүх шатны шүүхийн шүүгч, ажилтны эдийн засгийн баталгааг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих, ажил-амьдралын тэнцвэрт байдлыг дээшлүүлэх, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахад туслалцаа үзүүлэх зэрэг нийгмийн хамгааллын асуудлыг тусгасан юм.
Шүүх байгуулах тухай хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхтэй холбоотойгоор өөрчлөн зохион байгуулагдаж байгаа болон орон тоо цөөрсөн шүүхийн шүүгчийг шилжүүлэн томилуулах ажлын бэлтгэлийг хангах, энэ талаарх мэдээллийг шүүхүүдэд хүргэх, тандалт судалгаа хийж, дүнг танилцуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд даалгалаа.
Нэр бүхий шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцлээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед шүүгчийг доромжлох, сүрдүүлэх арга хэлбэрээр нөлөөлөх оролдлого гаргасныг зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар болов.
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийг эрэмбийн дагуу санал болгосныг хэлэлцэж, эвлэрүүлэн зуучлагчаар сонгон бүртгэх тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.
“Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар”-ыг шинэчлэн баталлаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин