Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан өдөрлөгийг Монгол Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газартай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэлийн дүүрэг бүрээс иргэдийн төлөөллийг оролцуулсан бөгөөд анх удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Тус өдөрлөгөөр шүүхийн иргэдийн төлөөлөгчид Монгол Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, сонирхсон асуултдаа хариулт авч, холбогдох мэдээллийг авлаа.
Мөн шүүх хуралдааны дэг, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо зэрэг асуудлаар мэдээлэл өгч, сургалтыг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны төгсгөлд Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Х.Наранчимэг иргэдээ төлөөлж, цаг зав гарган тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөлд талархал илэрхийлэхийн зэрэгцээ иргэний үүргээ биелүүлж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэгтээ хариуцлагатай, хүндэтгэлтэй хандан, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон шүүх хуралдаандаа идэвхтэй оролцохыг нийт шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг уриаллаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин