Монгол Улсын Их хурлаас “Төрийн хэмнэлтийн тухай хууль” батлаж, сайд дарга нарын унадаг том оврын жийпнүүдийг төрд хураан авч битүүмжлээд байгаа. Үүнийг одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа ГАРДАН ГҮЙЦЭТГЭЖ байв. Сайдаас доош түвшний албан тушаалтан авто машин хэрэглэхийг хязгаарлаж, төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдийн эзэмшилд байсан 587 ширхэг автомашиныг унахгүй битүүмжилж, Засгийн газрын Автобаазад хүлээлгэн өгсөн байна. Үүний үр дүнгээр энэ оны төсвөөс гарах байсан урсгал зардлаас 268 сая төгрөг хэмнэсэн. "Засгийн газрын авто бааз" УТҮГ 164 авто тээврийн хэрэгсэлтэй, 210 ажилтантай, жилдээ 3-3.2 тэрбумын санхүүжилтийг улсын төсвөөс санхүүждэг. Харин зохион байгуулалтыг шинэчилснээр цаашид 100 авто тээврийн хэрэгсэлтэй, 105 ажилантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож байгаа. "Авто бааз цаашид төсвөөс санхүүжихгүй, өөрсдөө аж ахуйн тооцоо явуулдаг болно. Улаанбаатар хотод Хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн албан тушаалтнуудад дуудлагаар такси үйлчилгээ үзүүлнэ" гэж 2022 оны 11 сарын 03-нд мэдээллэж байв.
Засгийн газрын автобааз бол төрийн хэрэгжүүлэгч агентлаг учраас Засгийн газрын бүх бодлого шийдвэрийг үг дуугүй, үлгэр жишээ биелүүлэх ёстой. Гэвч Г.Чинзориг дарга Төрийн хуулийг мэдсээр байж 2,2 тэрбумаар 2024 онд үйлдвэрлэгдсэн Land Gruiser -300 VX Petrol маркийн машин ДОЛООН ШИРХЭГИЙГ АВАХ гэнэ. Тодруулбал, 2024 онд үйлдвэрлэсэн мөн онд Монгол улсад орж ирсэн, долоон хүний суудалтай, бензин хөдөлгүүртэй, жолооны хүрд нь зүүн талдаа гэсэн үзүүлэлттэй байх аж.
Төр татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх ёстой болохоос илүү гарч байна гээд үрэх ёсгүй. Засгийн газрын авто баазын Г.Чинзориг захирлаа танай байгууллагад өмнө нь ашиглаж байсан, одоо дахин ашиглаж болохоор өч төчнөөөн том тэрэг, туулах чадвар сайтай машин байхад яагаад дахин МӨНГӨ ЗАРЛАГАДАЖ долоон ширхэг ЛАНД -300 авах гэж байгаа юм бэ... Хэний ямар захиалга, хэн гэгч даргынх нь явуулга юм бэ...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин