Голомт банк 2024 оны 3-р улирлын санхүүгийн тайлангаа хүргэж байна
Үйл явдал
/
2024-10-09

Монголбанкнаас гаргасан стандартын дагуу арилжааны банкнууд улирал бүр санхүүгийн тайлангаа нэгтгэн олон нийтэд мэдээлдэг. Энэ хүрээнд Голомт банк 2024 оны 3-р улирлын санхүүгийн тайлангаа бэлтгэн хүргэж байна.

2024 оны 3-р улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Нийт актив 29.2%-аар өсөж, 12.5 их наяд төгрөгт хүрэв.
  • Нийт өөрийн хөрөнгө 35.1%-аар өсөж, 1.2 их наяд төгрөгт хүрэв.
  • Цэвэр зээл 68.9%-аар өсөж, 6.9 их наяд төгрөгт хүрэв. Чанаргүй зээлийн харьцаа 3.0%-д хүрч сайжрав.
  • Харилцагчийн эх үүсвэр 10.9%-аар өсөж, 7.5 их наяд төгрөгт хүрэв.
  • Татварын дараах цэвэр ашиг 2.7 дахин өсөж, 348.2 тэрбум төгрөгт хүрэв.
  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 430.6 төгрөгт хүрэв.
  • Банк Монголбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.

Та ЭНД дарж Голомт банкны улирлын санхүүгийн тайлантай танилцах боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.