Голомт банкны ажилтнууд Мандах их сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрт хамрагдаж байна
Үйл явдал
/
2024-10-09

Голомт банк нийт ажилтнуудынхаа хувь хүний болон мэргэжлийн хөгжилд нь анхаарч сургалт хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг. Ажилтнуудаа тасралтгүй сургаж, мэдлэг ур чадварыг нь тогтмол сайжруулах чиглэлээр олон улсын болон дотоодын сургалт хөтөлбөрүүдэд тогтмол хамруулдаг.

Энэ удаад Голомт банк Мандах их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Мандах их сургуулийн магистр, бакалаврын хөтөлбөрт банкны мэргэжлийн болон мэргэжлийн бус нийт 44 ажилтан хөнгөлөлттэй үнээр хамрагдаж байна. Ингэснээр ажилтнууд маань илүү мэргэшин чадваржиж, улмаар зах зээлд өрсөлдөхүйц, хөрвөх чадвартай мэргэжилтэн болж өсөж дэвжих боломж улам бүр нэмэгдэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.63.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.