Аж үйлдвэржилтийн үндэсний хороог Ц.ТУВААН сайд ахална
Үйл явдал
/
2024-10-10

Засгийн газрын хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаарх танилцуулга болон Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулах асуудлаар танилцуулж, шийдвэрлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд эдгээр төсөл болон бусад төслүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжүүлэхээр байна. Үүнд:

•Зэс боловсруулах цогцолбор,

•Гангийн цогцолбор,

•Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор,

•Уран олборлох цогцолбор,

•Газрын тос боловсруулах үйлдвэр

•Алт цэвэршүүлэх үйлдвэр,

Энэхүү төслүүдийн зарим судалгаа, байршил, эдийн засгийн тооцооллыг салбарын сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанаар танилцуулав.

Засгийн газраас Эдийн засгийг тэлэх, аж үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэх, үйл ажиллагааны уялдааг хангах үүрэг бүхий Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулах тогтоол албажиж, тус хорооны даргаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ажиллахаар болов

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.