УДИРДЛАГЫН АКАДЕМИ шинэ 100 жилд Монгол төрийн боловсон хүчнийг ШИНЭ ТҮВШИНД БЭЛТГЭХ шинэ бодлогыг хэрэгжүүлнэ
Үйл явдал
/
2024-10-10

Төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, судалгаа, шинжилгээ хийх, төрийн албан хаагчдыг сургах, давтан сургах чиг үүрэг бүхий төрийн албаны сургалтын байгууллага-Удирдлагын академи /орчин цагийн төрийн албаны сургалтын тогтолцоо үүсэж хөгжсөн/-ийн 100 жилийн ойг тэмдэглэж байна.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Төрийн захиргааны уламжлал, шинэчлэл: Монголын онцлог, олон улсын туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж байна. Уг хурлыг нээж Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын тэргүүн, доктор Н.Учрал үг хэлж хуралд Монгол Улсын Их хурлын ба Засгийн газрын гишүүд, Төрийн албаны зөвлөл, Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа олон улсын байгууллага, элчин сайдын яамдын төлөөлөл, тус Академийн үе үеийн удирдлага, багш нар, төгсөгчид, Төрийн захиргааны төв байгууллагын албан хаагчид оролцож байна.

Уг эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс зэрэг улсад иргэн төвтэй үзэл баримтлалыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд баримталж буй шинэчлэлийн бодлого, авилгаас ангид, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх чиглэлд тулгарч буй асуудал, шийдэл, хүний нөөцийн сургалт, хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагаа тусгайлан хэлэлцэж байгаагаараа онцлог юм. Эрдэмтэн судлаачид нийгэм, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хурдтай хөгжил, өөрчлөлтөөс үүдэлтэй төрийн захиргаа, төрийн удирдлагын талбарт үүссэн сорилтууд, тэдгээрийг даван туулж буй туршлага, сургамжаа харилцан солилцож, цаашдын чиг хандлагаа тодорхойлоход энэхүү эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго чиглэж байгаа аж. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.146.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.