НИТХ-ын сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Сонгуулийн санал хураалтад төрийн өндөрлөгүүд оролцож, улмаар ард иргэддээ хандаж үг хэлдэг билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БЗД-ийн 26-р хороонд байрлах "Том жаал" цэцэрлэг дэх санал авах байранд саналаа өглөө. УИХ-ын сонгуулиар ч мөн тус газар саналаа өгч байсан юм.
Тэрбээр "Сонгуульд санал өгөх нь төрийн эрх барих байгууллагат оролцож байгаа Үндсэн хуулийн хамгийн том эрх чөлөө юм. Тийм учраас УИХ-ын сонгуультай адилхан идэвхтэй саналаа өгөхийг залуучуудад уриалж байна. УИХ-ын сонгууль илүү бодлогын сонголт байдаг. Монгол Улсын засгийн газар үндэсний хэмжээний бодлогыг явуулдаг. Энэ удаагийн УИХ-ын сонгууль анх удаа 126 гишүүнийг сонгосон. Сонгуулийн үр дүнд парламентын 5 намтай, эмэгтэйчүүдийн төлөөлөл 25-аас дээш хувьтай, ази тивдээ нэлээн онцлог, дэвшилтэт парламентын нэг болсон. НИТХ таны амьдралд илүү ойрхон шийдвэрүүдийг гаргадаг. Тийм учраас иргэд илүү бодитой сонголтыг хийгээсэй гэж хүсэж байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр биелэхэд ямар мөрийн хөтөлбөр байвал засгийн газартайгаа илүү ойрхон, хамтарч ажиллаж чадах вэ, яавал орон нутагтаа байгаа асуудлаа илүү шийдэж чадах вэ гэдгийг бодож сонголт хийх нь чухал" гэв.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин