Шинээр бүрдсэн НИТХ-ын 45 төлөөлөгч тангараг өргөж, анхдугаар чуулганаа хийнэ. Нийслэлийн сонгуулийн хороонооос олонхийн санал авч НИТХ-ын төлөөөгчөөр сонгогдсон 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагт Яармаг дахь Нийслэлийн Засаг захиргааны “ХАНГАРЬД” ордны “City Hall” танхимд зохион байгуулахаар болж, шинэ төлөөлөгч нарт зар тараажээ. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд улс орон даяар амжилттай болж өндөрлөлөө. Тус сонгуулийн анхаарал татсан хэсэг нт яах аргагүй НИТХ-ын шинээр бүрдсэн 45 төлөөлөгч юм. Нийслэл хотын нэг сая иргэн санал өгөх ёстойгоос дөнгөж 465 мянга нь буюу 43 хувь нь л 45 төлөөлөгчөө сонгов.
Санал хураалтын үр дүнд Х.Нямбаатар даргатай Нийслэлийн МАН-ын хорооноос нэр дэвшсэн 45 канидатын 40 нь ялалт байгуулж ирэх дөрвөн жилд “ХОТЫН СЭРГЭЛТ – ШИНЭ УЛААНБААТАР” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болов. Харин “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХОТ” уриатайгаар сонгуульд оролцсон Ардчилсан нам энэ удаа ялалдал хүлээж өмнөх авсан есөн суудлаа ч бататгаж чадсангүй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин