Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулна. Үзэгдэх орчин хангалтгүй үед ялангуяа шөнө оройн цагаар жолооч нар шар дарцгийн гэрэл ойлгогчийг 100-150 метрийн цаанаас хараад, хурдаа сааруулж, аюулгүй байдлыг хангадаг. “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулахад тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Энэ удаагийн аяны хүрээнд НЗДТГ, нийслэлийн Боловрсолын газартай хамтран нийслэлийн 315 ерөнхий боловсролын сургууль, 656 цэцэрлэгт нөлөөллийн ажил сургалт зохион байгуулна. Энэ оны эхний 9 сарын байдлаар Улаанбаатар хотод 669 хүүхэд өртсөн осол бүртгэгдэж, ослын улмаас 728 хүүхэд гэмтсэн. Эдгээрийн дийлэнх явган зорчигчоор хөдөлгөөнд оролцдог. Гэр сургууль, хороолол дотор тоглож байгаад гэмтэх тохиолдол зонхилж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс өнөөдрийн байдлаар сургууль орчмын бүсэд 11 хүүхэд авто осолд өртсөн зам тээврийн ослын дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Улмаар 7-15 насны 9 хүүхэд явган зорчигчоор хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртжээ. Тиймээс сургууль, цэцэрлэг орчмын бүсээр зорчиж байгаа жолооч нар, эцэг эх, иргэд анхаарал болгоомжтой байж, “Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна. Шар дарцаг барьж явж буй хүүхэд, иргэдэд зам тавьж өгч, хариуцлагатай жолооч байгаарай” хэмээн уриаллаа.
“Шар дарцаг” аяныг 2021, 2022 онд “Анхааралтай байвал аюул үгүй”, 2023 онд “Хамтдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” уриатайгаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагч нарт, 2024 онд “Хариуцлагатай жолооч” уриатайгаар хүүхэд, эцэг эх, жолооч нарт хандан зохион байгуулж байна.
Замын хөдөлгөөнд оролцогч жолооч болон хүүхдүүдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд зөв дадал хэвшил бий болгоход эцэг, эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм.
Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд манай орны хувьд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, эрүүгийн хариуцлагыг чангатгах зэрэг тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин