Б.ЛХАГВАСҮРЭН: СӨХ-ны мөнгөө сар бүр төлөхгүй бол ХИЛЭЭР ГАРАХ ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛАДАГ болно
Үйл явдал
/
2024-10-17

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хэлэлцэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2012 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг баталсан. Одоо “Сайн скор”, “Бүрэн скор” хэмээх хоёр компани зээлийн мэдээллийн санг хариуцах болсон. Тэд энэ санг шинэчлэн, иргэн, ААН бүрд зээлийн оноо олгож эхэлсэн. Банкууд, ББСБ-ууд зээл олгохдоо энэ санг ашигладаг.   Энэ хоёр компанийн нэг нь Америкийн зээлийн оноо өгөх системийг сарын өмнө нэвтрүүлсэн. Ингэснээр усны, цахилгааны гэх мэт бүх төлбөр тооцоог иргэн хэзээ төлснийг бүртгэн, оноожуулна. Дээд тал нь 600 болон 800 гэсэн өөр онооны системүүдийг дээрх компаниуд нэвтрүүлж эхэлсэн.

300 буюу хамгийн муу оноотой, санхүүгийн сахилга батгүй иргэний хилээр гарах эрхийг хязгаарладаг болно. Зээлийн мэдээллийн сангийн хуулийг 12 жилийн өмнө баталсан. Иймд шинэчлэх шаардлагатай хэмээн Төв банк. хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.96.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.