БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррэта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2024-10-24

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта болон Итали улсын төрийн өмчит “Леонардо” компанийн Зүүн Хойд Ази, далайн бүс нутаг дахь Бизнесийн хөгжлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Анжело Чеккини тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Цаашид нийслэл хот их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах, шинэ тойрог замын сүлжээг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон төслүүдийг төсвийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Итали улсын “Леонардо” компанитай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн юм. 

БНИУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв. 

 “Леонардо” компани нь агаар болон сансрын, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт олон талт технологийн чадавхыг бий болгодог дэлхийн аж үйлдвэрийн групп юм. Дэлхийн 150 оронд үйл ажиллагаа явуулдаг тус компани Итали, Их Британи, Польш, АНУ-н аж үйлдвэрийн салбарт томоохон байр суурь эзэлдэг. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.250.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.