Сахил хүртээд шал дордов гэж Монголчууд ярьдаг. С.Амарсайхан хотын дарга байхдаа өөрийн удирдлагадаа “ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР” гэгчийг байгуулсан. 2018 оноос өнөөдрийг хүртэл тус агентлаг нэрээ гурван ч удаа өөрчлөв. Хамгийн сүүлд Х.Нямбаатар даргын удирдлагад ирэхдээ “Нийслэлийн хяналт шалгалтын газар” нэртэй болчихов.
Энэ агентлагийн дарга С.ТӨМӨРДУЛАМ Улаанбаатар хотын стандартыг бий болгох, хэвлүүлэх, хэрэгжүүлэх нэрийдлээр нэлээд их хэмжээний мөнгийг үрэн таран хийсэн. Сүүлд нь хотын стандартын чуулган хүртэл зохион байгуулсан ч өнөөдөр БРОДЮЬРНЫ СТАНДАРТГҮЙ хот хэвээрээ байгаа нь харамсалтай.
Одоогоос яг нэг жилийн өмнө 2023 оны 11 сарын 27-нд А./61 тоот “Хотын стандарт, хяналтын газар”-ын даргын тушаалаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хотын стандарт, норм дүрмийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх” хүрээнд хотын стандартыг боловсруулахад 19 сая 300 мянган төгрөг, 2023 оны 12 сарын 08-нд А/66 тоот тушаалаар хотын стандартыг хэвлүүлэхэд 32 сая 800 мянган төгрөгийг зарлагадсан.
Энэ мэтээр хотын иргэдийн татварын мөнгийг үрэн таран хийсэн С.Төмөрдулам гэх эмэгтэй 2024 оны 09-р сард өндөр насны тэтгэвэрт гарч, 47 сая төгрөгийн тэтгэмж аваад явсан. Түүний орыг С.Энхбаяр гэх эрхэм залгаж, “Хотын хяналт шалгалтын газар” гэж нэрийг нь өөрчлөн удирдаж буй. Тэгвэл тэд ийнхүү үр ашиггүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж буй баримтыг хүргэж байна.
Сав л хийвэл татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, дэмий зүйлд зарцуулсаар амташсан энэ байгууллагынхан 2024 оны 08 сарын 26-нд А/45 тоот тушаалаар 19 сая 723 мянган төгрөгөөр АЛБАН ХЭРЭГЦЭЭНД БАГАЖ, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХААР даргын тушаал гарч байсан бол 2024 он 09 сарын 16-нд даргын А/47 тоот тушаалаар ТАВИЛГА, ЭД ХОГШИЛ ХУДАЛДАН АВАХ зардалд 19 сая 996 мянган төгрөг, мөн сарын 25-нд БАГАЖ, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН авахаар А/51 тоот тушаалын дагуу 19 сая 968 мянган төгрөгийг тус тус зарлагаджээ.
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 13 цаг 24 мин
-
Өчигдөр 12 цаг 49 мин
-
Өчигдөр 12 цаг 04 мин
-
Өчигдөр 12 цаг 02 мин
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 52 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 59 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
2024-11-20
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
2024-11-18
-
2024-11-20
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 04 мин