Багш нарынхаа ЦАЛИНГ НЭМЭХИЙН ОРОНД Боловсролын яамны сайд дарга нар 660 саяар ЛАНД-300 авч унах тендер зарлажээ!!!
Сэдэв, асуудал
/
2024-10-29

Боловсролын салбарын зовлон нэлээдгүй бий. Багш нь сурагчаа зодно, цэцэрлэгийн багш нар нь хүүхэдтэй зүй бусаар харьцана, ажилчид нь цалингаа голно, сайд нар нь улстөржсөн томилгоо их хийнэ гээд ухаад байвал энэ салбарын балаг далай, далай.  Сурагчдын байр савны хүрэлцээ хангамж муу, гурван ээлжээр хүүхдүүд хичээллэдэгг, хичээлийн хоцрогдол ихтэй гээд тоочоод байвал шалтаг мундахгүй. Хамгийн сүүлд л гэхэд энэ ой гарантай хүүхэд хахаж нас барсан тоогүй хэрэг мандлаа. Боловсролын сайд П.Наранбаяр манай яаманд хамаагүй. Гэхдээ эмгэнэл илэрхийлье гэсэн юм.

Гэтэл тус яамны захиалгаар, бүүр тодруулбал Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.БАТЖАРГАЛЫН гарын үсэг тамгатай “Боловсролын салбарт техник хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай машин, техник” гэсэн тодорхойлолттойгоор 2024 оны 10 дугаар сарын 28-нд тендер зарлажээ.

Тухайлбал татвар төлөгчдийн 660 сая төгрөгөөр дөрвөн ширхэг АВТОМАШИН авах тендер гэнэ. 500 сая төгрөгөөр туулах чадвар сайтай автомашин худалдан авах хоёрыг авах аж. 2024 онд үйлдвэрлэгдсэн land-300 тай дүйцэхүйц, бензин хөдөлгүүртэй, автомат, хар, саарал өнгийн машин хоёр автомашин худалдан авах аж. Харин 160 сая төгрөгөөр хот дотор унахад зориулж баагаль орчинд ээлтэй, BYD Dolphin дүйцэхүйц цахилгаан авто машин хоёрыг тус тус худалдан авах гэнэ. Дээрх тендерийн гол худалдан авагч нь Боловсролын Ерөнхий газар аж.

Гэтэл УИХ-аас баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар Яамдын сайд нараас бусад албан тушаалтнууд хот дотор том оврын тээврийн хэрэгсэл унахыг хориглосон. Улмаар яамдуудад байсан жийпнүүдийг Засгийн газрын автобаазад журамласан. Түүнчлэн яамдууд, төрийн байгууллагууд хөдөө орон нутаг руу томилолт, албан ажлаар явах бол Засгийн газрын автобаазаас машин түрээслээд явах боломжийг олгосон байхад Боловсролын яамны Төрийн нарийн Х.БАТЖАРГАЛ гэгч хууль зөрчиж Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очирын эрх ямбад тааруулж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР МАШИН авах гэж байгаа нь шударга бус үйлдэл юм!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.211.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.