Эрдэнэт үйлдвэрийн овоолгийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний Тамгын газрын дарга асан П.Цагаан нар ашиглаж хөлжсөн тухай Засгийн газар үзэж улмаар тэдний хувь нийлүүлсэн “Ачит-Ихт” ХХК-ийг сонгуулийн өмнөхөн шалгаж, удирдлагуудыг нь саатуулж сүрийг үзүүлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа асуудал намжиж Эрдэнэтээс сонгогдсон Д.БАТЛУТ нарын санаачилгаар “Эрдэнэт” үйлдвэрлэл технологийн паркийг Эрдэнэтийн овоо, зэс молибдений ордыг түшиглэн “ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР” хэлбэрээр байгуулаад байна. Энэ үйлдвэрийн захирлаар П.Мөнх-Идэр гэх залуу ажиллаж буй. Тус компанийн Улаанбаатар хот дахь төв байр нь хуучин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар байрлаж байсан Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Д.Сүбаатарын талбайн баруун талд байрлаж байна.
Тэгвэл энэ үйлдвэрийнхэн татвар төлөгчдийн 252 сая 700 мянган төгрөгөөр олон улсын чанар стандартад нийцсэн 3 хүний арьсан бүрээстэй, төмөр хөлтэй БУЙДАН, хоёр хүн суух хүлээлгийн БУЙДАН, Олон улсын чанарын шаардлага хангасан 125 кг жинтэй хүн суух, арьсан материалтай ДАРГЫН САНДАЛ, 180-200 см урттай, 85-100 см өргөн, 73 см өндөр шаргал, улаан хүрэн өнгийн ЗАХИРЛЫН ШИРЭЭ, мөн даргын өрөөний сэтгүүлийн ширээ зэргийг авах тендерийг 2024 оны 10 дугаар сарын 29-нд зарласан байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар шинэ аж ахуй нэгж нэмж байгуулахыг хориглосон төдийгүй тавилга, эд хогшил худалдан авахыг хязгаарласан. Гэтэл П.Мөнх-Идэр захирал ТАНСАГ ШИРЭЭ САНДАЛ, АМРАХ БУЙДАНГҮЙ БОЛ ажил хийх боломжгүй болчихсон аж. Татвар төлөгчид дарга нарын эрх ямбыг хангах гэж хөлсөө урсгадаггүй гэдгийг энэ дарга хэзээ ойлгох юм бол доо!!
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 13 цаг 24 мин
-
Өчигдөр 12 цаг 49 мин
-
Өчигдөр 12 цаг 04 мин
-
Өчигдөр 12 цаг 02 мин
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 52 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 59 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
2024-11-20
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
2024-11-18
-
2024-11-20
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 04 мин