“ДЦС-4”-ийн Ү.ТӨМӨРХУЯГ сард 7 САЯ, “ДЦС-3”-ийн Л.ЭРХБААТАР сард 4,4 САЯ, “АМГАЛАН” ДС-ын М.Мөнхөө 3,1 САЯЫН  ЦАЛИН АВДАГ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-11-04

Монгол Улсын Засгийн газраас “ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ” хийнэ гэж зарлаад буй. Энэ хүрээнд ямар ч гэсэн нэн тэргүүнд ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНИЙГ НЭМЭХ асуудлыг хөндөөд буй. Харин Засгийн энэ шийдвэрийг иргэд эрс эсэргүүцэж буй юм.

Айл өрх, цахилгаан, дулаан хэрэглэгчдийн төлдөг мөнгийг нэмэгдүүлэн авч, алдагдалтай ажилладаг Эрчим хүчний салбарынхаа “шархыг нөхнө” гэж зориглож буй юм. Энэ хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэгч төрийн мэдлийн томоохон компаниудын захирлууд ХЭТ ТАСАРЧИХСАН, ӨНДӨР ЦАЛИН АВДАГ юм байна.

Хамгийн ичмээр нь тэд БОЛОХГҮЙ БАЙНА, БҮТЭХГҮЙ НЬ, МАНАЙ КОМПАНИ ГАЛ АЛДАХ НЬ, ШУГАМ ХООЛОЙ НЬ ЦООРХОЙ, ТУРБИН ЗУУХ АЧААЛЛАА ДААХГҮЙ гэх зэргээр хамгийн муу муухай, хог шороотой, тоос тортогтой хэсгийнхээ зургийг ГЭРЭЭТЭЙ ХЭВЛЭЛҮҮДЭЭРЭЭ ГАРГУУЛЖ, өнөө маргаашгүй тог тасарч, тас харанхуй болох гэж буй мэтээр ярьж байна.

Гэтэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг, дотоодын цэргээр хамгаалуулж, тусгай өрөөнд тухалдаг “ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-уудын захирлууд ямар цалин авдагийг танилцуулъя.

“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын гүйцэтгэх захирал Ү.ТӨМӨРХУЯГ. Сард долоон сая 95 мянган төгрөгийн цалин авдаг.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай ойр хамаарал, улстөрийн дэмжлэгтэй.

“ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58,7 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 54,8 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм. 2001 оны 8-р сараас Төрийн өмчийн Хувьцаат Компани болж, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшиж байна.

“Амгалан” дулааны станцын гүйцэтгэх захирал М.МӨНХӨӨ. Увс нутгийнх. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс улстөрийн дэмжлэгтэй нэгэн. Тэрбээр “Чандмань -Увс” ХХК-ийн байцаагчаас гүйцэтгэх захирал хүртэл дэвшин ажиллаж байгаад 2022 оноос “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Сард 3,1 сая төгрөгийн цалинтай.

Монгол Улсын Засгийн  Газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 71 тоот тогтоолоор "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн охин компани болох "Амгалан дулааны станц" ХХК-ийн хэлбэрийг 100 хувь төрийн өмчит бие даасан хувьцаат компани болгон өөрчилсөн.

Дулааны гуравдугаар цахилгаан станцын захирал Л.ЭРХБААТАР. Эрдэнэт хот, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Орхон аймагт Д.Батлутын багт байсан. МАН-аас улстөрийн дэмжлэгтэй. Тэрбээр сард 4,4 сая төгрөгийн цалинтай ажилладаг.

Монгол улсын эрчим цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг ханган ажиллаж байна. Станц нь технологийн хэрэглээний усыг Нисэх Сонгиноны районд байрлах өөрийн худгуудаас, нүүрсийг дан ганц Багануурын уурхайгаас хүлээн авч хэрэглэдэг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.76.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.