Н.МАНДУУЛ Хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2024-11-05

Налайх дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Мандуул Хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн Тамгын газрын дарга Б.Мөнхбат, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Ичинхорол, Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхбаатар, Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга, хурандаа М.Батбаяр, Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Анхзаяа нар хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх танилцуулга хийв.

Уулзалтаар Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Мандуул цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах бодлого, хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо хуваалцаж, 2025 онд тодорхой үр дүнд хүрч ажиллах үүрэг чиглэл өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.93.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.