Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь төр, засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, салбарын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, норм, дүрэм, стандартын баримт бичгийг боловсруулах, нэвтрүүлэх, суурь судалгааг хийх зэрэг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг энэ байгууллагын захирлаар Төрмөнхийн ПҮРЭВХАТАН 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр томилогдсон. Тэрбээр “Найрамдал” зусланд байрлах “НАТУР МЭД” эмнэлгийн эзэн. Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд 2020 онд Хэнтий аймагт, 2024 онд Зүүн бүсийн гурван аймагт нэр дэвшин өрсөлдөөд өвдөг шороодсон нэгэн. Сонгуулийн үр дүнгээр бүрдсэн хамтарсан Засгийн газар байгуулагдсаны дараа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн зөвлөхөөр ажиллаж байгаад “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-н захирал болж САРЫН 5,5 сая төгрөгийн цалинтай, зөөлөн суудалд тухалсан.
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогоос нь үзвэл өөрийн орлого нь 747 сая 166 мянган төгрөг, гэр бүлийн орлого нь 42 сая, дөрвөн орон сууц, зуслангийн нэг байшингаа 3 тэрбум 714 сая төгрөгөөр үнэлжээ. 480 саяын үнэд хүрэх Lexus, RX 350, Lexus, 570 төмөр хүлэг унадаг. 13 саяын мал аж ахуйтай, 16 саяын 500м2, 700м2 хоёр газартай, 15 саяын үнэт эдлэлтэй, хадгаламждаа 20 сая төгрөгтэй, 950 саяын зээлтэй, “Өмгөөллийн Партнерс Консалтинг Нөхөрлөл” ХХК-ийн 15%, “Хөгжил дэвшил эмэгтэйчүүд” ТББ-ын 33.3%, болон Шинэ хужирт ХХК ХХК, Девелопмент роуд ложистик ХХК-иудыг 100 хувь эзэмшдэг. Тусгай зөвшөөрөл нэгтэй гэжээ.
Хангалттай хөрөнгөтэй, дунджаас дээгүүр амьдралтай Т.Пүрэвхатан хатагтай харамсалтай нь ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖИЖ байгаа нь анхаарал татна.
Төрийн банкны ШИЛЭН ДАНСНЫ мэдээллээс шүүж үзэхэд СЮ81070201 регистрийн дугаартай ТӨРМӨНХИЙН ПҮРЭВХАТАНГИЙН төрийн банкны 105700514560 тоот данс руу Банязүрх дүүргийн салбар байрны түрээс гэсэн агуулгаар сар бүрийн эхэнд 13.000.000 төгрөг шилжүүлжээ. 2024 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл 130 сая төгрөгийг авчээ.
Хууль бус гэсний учир нь 2024 оны сонгуульд ХОМ гаргахдаа Төрийн банкнаас авдаг мөнгөө мэдүүлээгүй байна. Тэрбээр одоо төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс сарын 6 сая төгрөгөөр цалинждаг атлаа Төрийн банкнаас сар бүр өөрийн дансаараа 13 сая төгрөг авсаар байгаа нь ХУУЛИЙН ЗӨРЧИЛ уу, хууль бусаар МӨНГӨ УГААЖ БУЙ ГЭМТ хэрэг үү гэдгийг тогтоох шаардлагатай байна.
Т.ПҮРЭВХАТАН захирлын дээрх зөрчил нь “3.1.6."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг; 6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. 12.1.Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” зэрэг заалтуудтай харшиж байна.
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 13 цаг 24 мин
-
Өчигдөр 12 цаг 49 мин
-
Өчигдөр 12 цаг 04 мин
-
Өчигдөр 12 цаг 02 мин
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 52 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 59 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
2024-11-20
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
2024-11-18
-
2024-11-20
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 04 мин