Н.УЧРАЛ: Төсвөөс гадуур 64,2 их наядын хөрөнгөтэй ч АШИГГҮЙ АЖИЛЛАДАГ төрийн өмчит компаниудыг ТАТАН БУУЛГАНА
Үйл явдал
/
2024-11-13

Засгийн газрын хуралдаанаас хэлэлцсэн асуудлын нэг Төрийн өмчит компаниудын талаар Хэрэг эрхлэх газрын дарга Н.УЧРАЛ мэдээлэл өглөө. Тэрбээр Төсвөөс гадуур 64.2 их наядын хөрөнгөтэй, 23.6 их наядын орлоготой төрийн өмчит компаниудыг улс төрчдийн нөлөө, төрийн оролцооноос салгаж ашиггүй ажиллаж байгааг татан буулган засаглалыг сайжруулж, үйл ажиллагааг ил тод болгох цаг бол одоо. Тийм учраас “Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг ирэх 7 хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Хууль батлагдсанаар төрийн өмчийн компаниудын бүрэн тоолж чадахаа больсон, дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан их өмч хөрөнгө ил тод, нээлттэй болно.

Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг хуушуур хайрахаас эхлээд хог цэвэрлэж, хүний хөнжил гудас хүртэл бүх зүйлд хуруу дүрдэг төрийн хийх ёсгүй ажил, үүрч чаддаггүй ачаа хувийн хэвшилд шилжилнэ.

Энэ хэрээр эдийн засаг эрүүлжиж, чөлөөт өрсөлдөөн тэтгэгдэн, хувийн хэвшил, түмэн олонд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэл дүүрэн байна. Мэдээж энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрх ашиг нь хөндөгдсөн бэлэн мөнгө, бэлтгэсэн троллтой олон нөхдүүд гарч ирж намайг Монголын муу хүн болгож цолловч миний бие нэг ч алхам ухрахгүй гэдгээ хэлье" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.