АВСТРАЛИЙН НООСНЫ ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Уулзалтаар хоёр орны ноосны үйлдвэрүүд, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг туршлага солилцуулах, Монголын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дэлхийн улс орнуудад экспортлох боломжийг нэмэгдүүлэх, Австралийн хөрөнгө оруулалттай ноосны үйлдвэрийг Монгол Улсад байгуулах боломжийн талаар хэлэлцэв.

Зургийн тодорхойлолт алга байна.

Уулзалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Сайн түмэн кашимер ХХК-ны захирал М.Түмэнжаргал нар оролцсон юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Хоёр тал ирэх жил хамтын ажиллагааны хүрээнд ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдын уулзалт, туршлага судлах аялалыг хамтран зохион байгуулахаар тохирлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.155.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.