Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.09) хуралдаан 12 цаг 25 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.
Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн Б.Пүрэвдорж гишүүн танилцуулсан.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлд нэмж тусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтын дагуу горимын санал гаргасныг санал хураалт явуулан шийдвэрлэв.
Ийнхүү “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо
-
11 цаг 24 мин
-
15 цаг 8 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 09 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин