"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН ЭТТ БОНДЫН "ТРАНЧ-2"-ЫН ТӨЛБӨРИЙГ ХҮҮГИЙН ХАМТ ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР БҮРЭН ТӨЛЖ БАРАГДУУЛЛАА
Үйл явдал
/
2024-08-26

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дотоодын зах зээлд 3 жилийн хугацаатай гаргасан ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн үндсэн төлбөр 164.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр болох 8.2 тэрбум төгрөгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа. ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн арилжааг 2021 оны 08 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулж 258 иргэн, 5 аж ахуйн нэгж оролцож нийт 263 хөрөнгө оруулагчдаас төгрөгийн бондоор 164.47 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Дотоодын зах зээлд нээлттэй арилжсан 1,644,711 ширхэг төгрөгийн бондыг дахин санхүүжилт хийхгүйгээр компанийн өөрийн эх үүсвэрээр хугацаанд төлж барагдууллаа.


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.