“Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордод олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш нийт 150 сая дахь тонн нүүрсээ олборлолоо. Тус компани нь 2019 онд 50 сая тонн, 2020 онд 70 сая тонн, 2023 онд 100 сая тонн, 2024 оны 10 сарын 25-ны өдрийн байдлаар 150 сая дахь тонн нүүрс олборлоод байна.
Олборлолтын хэмжээг нэмэгдүүлснээр борлуулалт, экспортын хэмжээ нэмэгдэж компанийн ашиг орлого, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нэмэгдэх зэрэг эдийн засгийн өсөлт бий болох чухал ач холбогдолтой юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК олборлосон нүүрсээ зөвхөн хил нөхцөлөөр буюу нээлтэй цахим арилжаагаар борлуулж Монгол улсад орж ирэх гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хөтөлбөрүүд болон дэд бүтцийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин