II-28 дугаар орон сууцны байранд хүчитгэл хийж бэхжүүлнэ
Үйл явдал
/
2024-11-12

Орон сууцны II-28 дугаар  байрны баруун хойд хэсгийн гадна хана доод хэсгээсээ нурсан нөхцөл байдал үүсээд буй.  Хотын захирагчийн алба, Техник хяналтын улсын байцаагч нар хамтарсан үзлэг хийж,  хүчитгэл, бэхэлгээ, өрлөг засварын ажлыг энэ сардаа багтаан гүйцэтгэхээр шийдвэрлэлээ.  Хэмжилт хийж, зураг төсөв боловсруулах ажилдаа ороод байна. 

Тус орон сууцны  байр нь 1984  онд Техник мэргэжил сургуулийн дотуур байрны зориулалтаар  ашиглалтад орж, 2010 онд “Эрдэнэт Чандмань”  ХХК мансард нэмэн   таван давхар 50 айлын орон сууц болгон өөрчилж, их засвар хийсэн байдаг. 

Барилга, техникийн хяналтын улсын байцаагч  энэ оны гурав дугаар сард үзлэг хийж, тус байрны засвар, үйлчилгээг хариуцдаг “Сөүл хотхон” СӨХ-д их засвар хийж, барилгын бат бэх аюулгүй байдлыг хангах шаардлагатай тухай дүгнэлт хүргүүлж байв.  Дүгнэлтэд “Гадна ханын өрлөг нурж эвдрэл үүссэн нь барилгын гүйцэтгэгч өрлөг хийхдээ холбогдох нормын дагуу чанартай хийгээгүйтэй холбоотой” гэжээ.  

СӨХ нь өнөөг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй учир гадна ханын өрлөгийн нуралтын хэмжээ ихэссэн байна. 

Орон сууцны байрны зураг төсвийг хуучнаар Барилгын зургийн төв институтид боловсруулжээ. Зураг төслөөр угсармал бетон шугаман суурьтай, 51 см тоосгон гадна ханатай, угсармал бетон төмөр хучилттай хийцлэл бүхий орон сууцны байр юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.47.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.