Засаг дарга Б.Зоригтбаяр иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу ажиллаж байна
Үйл явдал
/
2024-11-11

 Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэхээр газар дээр нь ажиллаж байна. Өнөөдөр 2А хороолол, Орхон малл худалдааны төв, Дэнж, Говил багуудад ажиллалаа. 
      Говил багийн 100 айл, Хонхорын хэсэгт халаалт доголдож иргэдийн тав тух алдагдаж байна гэх гомдлын дагуу Говил багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч М.Отгон болон  холбогдох албаныхны хамтаар нөхцөл байдалтай танилцав. 
      Нийт 40 гаруй айл өрхийн гадна ИШС-нд гэмтэл гарч аваарын байдалтай байгаагаас үүдэж 100 айлын 26-29-р байр, Хонхорын 12, 13, 14-р байр бүрэн халаалтгүй болсон байна. Иймд аваарын зардлаас 150 сая гаруй төгрөг шийдвэрлэж, ИШС-г засварлах, шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг өглөө. 
     Мөн 100 айлын УДДТ-ийн ялтсан бойлуурын хүчин чадлыг нэмэгдүүлж, засварлах зардлыг аваарын зардалд тусгахаар боллоо. Ингэснээр тус багийн айл өрхийн халаалт дулааны асуудал бүрэн шийдэгдэх юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.140.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.