Хотын стандартыг боловсруулах ажлын хэсэг байгуулна
Үйл явдал
/
2024-11-11

Даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнийг Засаг дарга Б.Зоригтбаяр удирдан явууллаа.  Шуурхайн эхэнд өнгөрсөн долоо хоногийн үүрэг даалгаврын биелэлт, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 дугаарын  утсанд  иргэдээс ирүүлсэн ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн биелэлт, Хотын захирагчийн алба, Жаргалант сумын цаг үеийн ажлын мэдээлэл, энэ оны авто замын засвар, шинэчлэлтийн талаарх мэдээллийг холбогдох албаныхан хийлээ. 

Үүний дараа Засаг дарга хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгөв. 

  • Авто зам, явган хүний зам засварын ажлаас үлдсэн замын хажуугийн овоолсон сул шороог цэвэрлэх, мөн хайс хашлагыг гагнаж аюулгүй байдлыг хангах, өнгө үзэмжийг нь сайжруулахыг  Хот тохижуулах газар, Баян-Өндөр сум, Нийтлэг үйлчилгээний албанд үүрэг болголоо. 
  •  “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-тай 2024 оны хамтын ажиллагааны гэрээ дуусгавар болсон. Удахгүй гэрээг дүгнэнэ. Мөн ирэх жил хамтарч ажиллах гэрээний төлөвлөгөөг хэлэлцэнэ. Миний хувьд  “Эрдэнэт үйлдвэр”-тэй ирэх жилүүдэд хамтран ажиллах гэрээ онцлог байх ёстой гэж үзэж  байгаа. Эрдэнэт үйлдвэрийн энэ оны худалдан авалтын төлөвлөгөөг харахад 85 хувь нь импортын бараа бүтээгдэхүүн байна. Шинжлэх ухаан технологийн паркийг үндсэн үйл ажиллагаагаар нь ажиллуулья. Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшил, ААНБ-ын үйл ажиллагааг дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлж байгаа. Аймаг орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх боломж бидэнд бүрэн бий. Ажлын хэсэг үүн дээр анхаараарай. 
  •  Санхүү, аудитын байгууллагыг ирэх жилүүдэд үндсэн ажлаас  гадна өөр байдлаар төрийн байгууллагуудад ажиллуулна. Ганцхан төрийн байгууллагын санхүү блансад  аудит хийдэг байх биш хууль тогтоомж дүрэм журам аль салбарт доголдолтой, хаана саатаад байгааг аудит гаргаж ирнэ. Ингэснээр төрийн үйлчилгээ сайжирна гэж үзэж  байна. 
  •  Иргэдээс ирүүлсэн санал, гомдолд түргэн шуурхай хариу өгдөг байх. Гэр хорооллын эрчим хүчний уналт, дулаан, нийтийн тээвэр, орон сууцны  байрны нэг давхрын өргөтгөлтэй холбоотой санал хүсэлт хамгийн ихээр ирж байна. “Эрдэнэт Булганы” ЦТС ТӨХК, “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК иргэдээс хамгийн ихээр ирж байгаа санал гомдлыг байгууллагын зүгээс юу хийх шаардлагатай, аймгийн зүгээс шаардлагатай нь юу байна санал, төлөвлөгөөгөө боловсруулж танилцуулах, 
  • Орон сууцны нэг давхрын өргөтгөлтэй холбоотой гомдлыг шалгахаар цаана нь хэн нэгэн албан хаагч аман байдлаар зөвшөөрөл өгсөн байна. Иргэдэд мэдээллийг зөв өгөх ёстой. Хууль, дүрэм, журам бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. Газрын харилцаа болон бусад холбогдох  байгууллагууд энийг нэг талд нь гаргахад анхаарах, өнгөрсөн долоо хоногт 4 газар өргөтгөл шинээр барьсан гэх  иргэдийн гомдол   ирсэн.
  • Зар сурталчилгааны самбаруудын  өнгө үзэмжийг сайжруулах, буулгах арга хэмжээ авах, 
  • ААНБ-уудын гадна талын нийтийн эзэмшлийн талбайг кадастрын зургаар ил болгомоор байна. Нийтийн эзэмшлийн талбайг хашсан бол хашааг нь буулгана. Тухайн ААНБ-ын мэдэлд байгаа хайс, хашлагыг нэг  стандарттай болгоно. Үүнтэй уялдуулан Орхон аймаг, Эрдэнэт хотыг стандарттай  болгох ажлын хэсэг байгуулж ,гэрэлтүүлэг, явган хүний зам, хайс хашлагыг нэг стандарттай болгоно.  
  • Орон сууцны барилга, хүн ам,  сургууль цэцэрлэг төвлөрсөн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцтай холбоотой санал, гомдол иргэдээс их ирж байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудын мэдээллийг өмнө нь Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж байсан.  Энэ талаар Онцгой  байдлын газар, Газрын харилцаа зэрэг байгууллагууд ямар шийдэлд хүрсэн талаараа мэдээлэл хүргэх, 
  •   Тендертэй холбоотой бичиг баримтны бүрдэлтийг цахим болгох, 
  •   Цэцэрлэгт ногоон байгууламж, Хот тохижуулах газрыг ирэх жил Баян-Өндөр сум руу төсөвтэй нь шилжүүлэх чиглэлийг баримталж байна. 
  •  Хоёр сум түлээ түлш, нүүрсний нөөц бүрдүүлэлтэд анхаарах зэрэг үүрэг даалгаврыг өглөө. 
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.85.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.