Дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа
Үйл явдал
/
2024-11-05

Монгол Улсын Ерөнхий сайдын  2024 оны 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /2024-2027/-г үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах  Орхон аймгийн ЗДТГ-ын хэлтэс албадын  удирдлага, мэргэжилтнүүд  болон  28 байгууллагын 60 гаруй албан хаагчдад  2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд тус төлөвлөгөөг танилцууллаа. 

Арга хэмжээг нээж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Золоо үг хэлэв.  Мөн энэ үеэр эрэгтэй, эмэгтэй хүний дандаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар Жендерийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл хийлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.239.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.