Шарсан дүпү, чипс зэрэг гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулав
Үйл явдал
/
2024-11-04

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр  сургууль, цэцэрлэгийн орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй  хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж   буй эсэхэд хяналт шалгалт хийхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. 

Үүний дагуу  Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч,  Эрүүл мэндийн газрын улсын байцаагч нар хамтран сургууль, цэцэрлэгийн орчсын  хүнсний дэлгүүр, түц, мухлаг, Есөн-Эрдэнэ худалдааны төвд хяналт шалгалт хийсэн байна.  Шалгалтаар БНХАУ-д улсад үйлдвэрлэсэн гарал үүслийн бичиггүй, шинжилгээний дүгнэлтгүй, хаяг шошгын зөрчилтэй шарсан дүпү, чипс зэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж буй зөрчлүүд илэрчээ. 

Энэ нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь заалтыг зөрчиж байгаа тул 153 ш шарсан дүпү, 40 ш чипс хураан авч,  улсын байцаагчийн устгалын акт үйлдэж, цаашид худалдан борлуулахыг хориглох тухай дүгнэлт гаргасан байна. 

Түүнчлэн хүнсний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжид  гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнийг  худалдан борлуулахгүй байх талаар зөвлөгөө мэдээлэл өгчээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.235.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.