Голомт банк импортын аккредитив нээх хүсэлтийг цахимаар хүлээн авдаг боллоо
Үйл явдал
/
2024-11-19

Голомт банк харилцагчдадаа хүргэх үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, цаасан хэрэглээг бууруулах зорилгоор импортын аккредитив нээх хүсэлтийг цахимаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүллээ.

Тус үйлчилгээг авах хүсэлтэй нийслэл болон орон нутгийн харилцагчид байгууллагын интернэт банкны эрхээрээ хандан цахимаар аккредитив нээлгэх хүсэлтээ илгээхийн зэрэгцээ нээгдсэн аккредитивийн явц, төлөвөө хянах боломжтой юм. Аккредитив нь хил дамнасан худалдаанд хамгийн түгээмэл ашиглагддаг төлбөрийн хэрэгслийн нэг бөгөөд барааны ачилт, тээвэрлэлт, төлбөр тооцоонд үүсэж болох эрсдэлийг буруулдгаараа онцлогтой. Энэхүү цахим үйлчилгээг нэвтрүүлснээр банкны үйлчилгээний чанар, хүртээмж илүү сайжирч, харилцагчдын хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байна.

Голомт банк 2024 оны гуравдугаар улирлын байдлаар нийт аккредитив нээсэн тоогоор зах зээлийн 39 хувь, нийт дүнгээр 60 хувийг дангаар эзэлж, улсдаа тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.

 

Харилцагч та импортын аккредитивийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй  ЭНД  дарж танилцана уу.

Дэлхийн жишиг Монголын банк

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.12.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.