Б:Хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Үйл явдал
/
2024-10-16

Боловсролын үнэлгээний төв нь Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны Гадаадад оюутан сургах үйлчилгээний төвтэй мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Өвөр Монголын өөртөө засах орны Гадаадад оюутан сургах үйлчилгээний төвийн захирал Гао Хай Лонг , Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Монгол-Хятад хоёр улсын мэргэжлийн боловсролын салбарт хөндлөнгийн үнэлгээ, баталгаажуулалт, багш, байгууллагын хөгжил, хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулах, харилцан туршлага судлах, дэд бүтэц хөгжүүлэх, технологийн интеграци хийх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.214.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.