Төрийн үйлчилгээний албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгож эхэллээ
Үйл явдал
/
2024-10-07

Есдүгээр сарын 11-нд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаанаар аймгийн 2024 оны тодотгосон төсвийг хэлэлцэн баталсан. Тус хуралдаанаар зарим төрийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар олгоход шаардлагатай 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн билээ. 

   Ингэснээр энэ сарын 1-нээс  босоо удирдлагатай боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын 61 байгууллагын төрийн үйлчилгээний 2683 албан хаагчдад  орон нутгийн нэмэгдэл авч эхлэв. 

Аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал "Энэ оны  дөрөвдүгээр сард  Засгийн газрын шийдвэрээр орон нутгийн нэмэгдэлд хамрагдалгүй үлдсэн төрийн үйлчилгээний албан хаагчид суурь нэмэгдэл авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.  Энэ хүрээнд уг асуудлыг  аймгийн ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаанаар шийдвэрлүүллээ" хэмээсэн юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.251.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.