Аймгийн ИТХ-ын даргаар Д.Мөнхбатыг сонголоо
Үйл явдал
/
2024-10-21

Орхон  аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна.
Аймгийн МАН-ын бүлгийн даргаар М.Түмэнжаргал, АН-ын бүлгийн даргаар Г.Алтангэрэл нарыг томилов. 

Хуралдаанаар ИТХ-ын дарга, Засаг даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна.

МАН-ын бүлгээс ИТХ-ын даргад Д.Мөнхбатыг, АН-ын бүлгээс Г.Алтангэрэлийг нэр дэвшүүлж, санал хураалтыг нууцаар явууллаа.

Нийт 41 төлөөлөгч хуралдаанд  оролцох ёстойгоос  39 төлөөлөгч санал хураалтад оролцов.

Нууц санал хураалтын үр дүнгээр Д.Мөнхбат 51.3 хувь буюу олонхийн санал авч, аймгийн ИТХ-ын даргаар улиран сонгогдлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.54.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.